“Нийгмийн баялгийн үйлчилгээ” ХХК нь 1999 оноос анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн Социологийн Академи, Социологийн Боловсрол, Хөгжлийн санаачлага, бодлого судлалын төвүүдийн нэгдэл болон 2007 онд өргөжин зохион байгуулагдсан, үндэсний болон олон улсын түвшинд сургалт, судалгаа, нийгмийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.
“Нийгмийн баялгийн үйлчилгээ” зөвлөх үйлчилгээний компани нь үндэсний болон олон улсын түвшний судалгаа, сургалт, нийгмийн үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн шилдэг эрдэмтэн судлаачдаас бүрдсэн хүчирхэг багтай, судалгааны дэвшилтэт программ, арга технологи, техник хэрэгслээр бүрэн хангагдсан үндэсний тэргүүлэгч судалгааны байгууллага болно.
Манай компаний гол давуу тал бол, университетийн түвшний эрдмийн баялгийг хамтран ажиллах замаар судалгаа, үйлчилгээний эргэлтэд оруулж, нийгмийн баялаг болгон хувиргах явдал юм.
The Social Capital Service was established in 1999, with the aim of conducting the social study in terms of critical issues and monitoring for variety of programs in Mongolia. Since SCS established the research team conducted various studies at the national, regional and local levels. In terms of education theme, there are several fundamental studies were done by SCS.
SCS staff research interests are including by broad areas, such as social differentiation and stratifications, children’s education and life styles, social delinquency and crime, political participation of civilians, migration and poverty etc.